Баянгол дүүргийн ИТХ

Баянгол дүүргийн ИТХ

“ӨСВӨРИЙН ЭХ ОРОНЧДЫН БҮЛГЭМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2014-11-27

        Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл     хамтран 2013 онд “Сэргийлэгч” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.

      Энэ ажлын хүрээнд “Өсвөрийн сэргийлэгч” дэд хөтөлбөрийг батлан “Өсвөрийн Эх орончдын бүлгэм”- ийг өнөөдөр нээж байна.

       Сурагчдыг багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах, цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх,  тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг  сахиулах, зэрэг олон чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм.

          Өсвөрийн Эх орончдын бүлэг нь  “ Зориг нэг, Зорилго нэг,  Зүтгэл нэг Бид өсвөрийн эх орончид” гэсэн уриатай ба “Өсвөрийн Сэргийлэгч”,” Өсвөрийн Аврагч”,  “Өсвөрийн Зохицуулагч”, “Өсвөрийн Энхийг Сахиулагчид”, “Өсвөрийн Улаан Загалмайч” гэсэн 5 бүлгэмийн    07-12 дугаар ангийн 100 хүүхдэд  Ерөнхий боловсролын 13, 47 дугаар сургуулиуд дээр хуваарийн дагуу тусгай бэлтгэсэн танхимдаа хичээллэхэд бэлэн боллоо.

         Бүлэг тус бүр 7 хоногийн нэг өдөр “Өсвөрийн Эх орончидын бүлгэм” – ийн дугуйлан, дадлага, сургалтанд хамрагдах ба Цагдаагийн нэг, хоёр дугаар хэлтэс сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын цагдаагийн тасан замын хөдөлгөөний дүрэм, хуулийг сурталчлах, Онцгой байдлын хэлтэс Гамшигаас хамгаалах болон аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, Улаан загалмайн хороо болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Цэргийн штаб эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, дадлагыг олгоно.

        Энэхүү бүлгэмийн үйл ажиллагааг БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Цэргийн штаб, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн тасаг хамтран багшлах боловсон хүчин, мэргэжлийн туслалцаа, зааварчлагаагаар хангах бөгөөд үр дүн сайн байвал  цаашид бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх юм.   

       Бүлгийн нээлтэнд УИХ-ын гишүүд, Баянгол дүүргийн удирдлагууд, бүлгийн хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл, багш сурагчид оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%