Баянгол дүүргийн ИТХ

Баянгол дүүргийн ИТХ

ОРХОН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

2014-12-09

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баян-Өндөр сумын засаг дарга,                Д. Баасанжав, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч  ХАА, Байгаль орчин, гэр хорооллын хөгжлын хорооны дарга Я.Бэгзжав, ИТХ-ын төлөөлөгч Жаргалант сумын засаг дарга Ш.Дангаасүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жаргалсайхан  нар  12 дугаар сарын 08-ны өдөр хүрэлцэн ирж Баянгол дүүргээр зочиллоо.

          Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч , Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир , Засаг даргын Тамгын газрын дарга Т.Нямцэцэг, ИТХ-ын Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Дулмаа  нар хүлээн авч уулзсан бөгөөд ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дүүргийн ГХУСАЗЗ-ийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч сайн туршлагуудаасаа хуваалцлаа.

       Энэ үеэр Баян-Өндөр сумын засаг дарга Д.Баасанжав: Биднийг хүлээж авч уулзан ажлын туршлагаасаа хуваалцаж байгаад талархал илэрхийлээд бид Баянгол дүүргийн ИТХ-ын энэхүү сайн ажлын туршлага, үр дүнтэй ажлыг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судалсан туршлага ажлын талаар багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгч, аймаг сумынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчлах болно гэдгээ илэрхийлсэн юм.

     Мөн ирсэн төлөөлөгчид Баянгол дүүргийн жишиг хороо болох 09 дүгээр хорооны ажил байдалтай танилцсан бөгөөд  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн жишиг гудамжтай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%