Баянгол дүүргийн ИТХ

Баянгол дүүргийн ИТХ

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 23 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2015-01-12

Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдрийг угтан тус дүүрэгт оршин сууж буй ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан 41 АИХ-ын депутатуудыг өнөөдөр 01 дүгээр сарын 12-нд  Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар  хүлээн авч уулзан ярилцлага хэлэлцүүлэг зохион байгуулж, гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалт ярилцлаганд 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан БНМАУ-ын Ардын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ц.Лоохууз баяр хүргэж үг хэллээ.

Түүнчлэн уулзалт ярилцлаганд Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан Үндсэн хууль хэрхэн бүтсэн талаар  баримтат кино толилуулан, АИХ-ын депутатууд санал сэтгэгдлээ солилцсон юм.

Дашрамд дуулгахад Монгол улс Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлах хүндтэй үүргийг хүлээсэн 430 депутатын 41 нь Баянгол дүүрэгт нутагт аж төрж байгаа нь Баянгол дүүргийн оюунлаг, сэхээтэн иргэд ихтэй гэдгийн  илэрхийлэл  болж байна. Тухайлбал БНМАУ-ын Ардын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны Монголын амьд түүх хэмээгддэг Ц.Лоохууз, УИХ-ын гишүүн асан, Гавъяат тээвэрчин, Хөдөлмөрийн баатар Р.Раш, Монгол Улсын Гавъяат багш, шатрын спортын мастер, математикч, эрхзүйч, проф. Д. Ламжав  нар үндсэн хууль батлалцахад гар бие оролцжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%