Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар батлагдсан “Шилэн данс”-ны хууль
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн
хэрэгжиж эхэлсэн.
Үүнтэй
холбоотойгоор UBS телевизээс
санаачлан хэрэгжүүлж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн
шилдэг 6 оролцогч өнөөдөр Баянгол дүүргийн 21-р хорооны Иргэний танхимд Баянгол
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид, тус хороонд
үйлдвэр үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжийн удирдлага, иргэдийн төлөөлөлд “Шилэн дансны тухай хууль”-ийн ойлголтыг
нэмэгдүүлэх сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга П.Цэцэгмаа “ Улс төрд шинэ манлайлагч”
зорилтод телевизийн төслийн 1700 –н оролцогчоос эцсийн шатанд шалгаран үлдсэн
30 шилдэг залуусын 6 нь Баянгол дүүргийн иргэн байгаад бахархаж байгаагаа
илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Түүнчлэн сургалт хэлэлцүүлэгт оролцогчид төслийн
багийнханаас сонирхосон асуултаа асууж тус хуулийн хэрэгжилт, боловсронгуй
болгох үүднээс ямар арга хэрэглэгдэхүүнийг ашиглах талаар санал бодлоо
солилцлоо.